Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Амралт дахь хувьсгал

Мальдив улсын ерөнхийлөгч Мохаммед Нашид огцорч, засгийн эрх дэд ерөнхийлөгчид шилжлээ. Төрийн тэргүүнийг огцрохыг шаардаж байсан сөрөг хүчний талд цагдаагийнхан орсон нь ийнхүү түүнийг буулт хийхэд хүргэжээ.

Мальдивын нийслэл Мале хотод цэрэг, цагдаагийн хооронд мөргөлдөөн гарсаны дараа ерөнхийлөгч Мохаммед Нашид  огцорч буйгаа албан ёсоор зарлав. “Үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд би огцрох нь зөв гэж үзэж байна. Энэ нь зөв шийдвэр болох юм. Би аливаа асуудлыг төмөр  нударган дор үийдвэрлэхийг хүсэхгүй байна. Тиймээс би огцорч байна” хэмээн  Нашидийн хэлснийг AFP дамжуулжээ.

Экс ерөнхийлөгчтэй сүүлийн үед таарамжгүй харилцаатай байсан дэд ерөнхийлөгч Мохаммед Вахид Хасан Маникт засгийн эрх ийнхүү шилжиж ирлээ. Сөрөг хүчний эсэргүүцэл Мальдивт гурван долоо хоног үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн мягмар гаригт сөрөг хүчний эгнээнд цагдаа нар орсны улмаас Нашидад огцрохоос өөр арга зам үлдсэнгүй. Нийслэл Мале хотод нь ерөнхийлөгчийн талынхан болон эсрэг хүчний жагсаал өнгөрсөн даваа гаригт зэрэг болж энэ нь  улс оронд үймээн самуун дэгдэх аюулын байдалд хүргэсэн байна. Энэ үеэр хууль сахиулах хүчин жагсагчдын аль ч талыг барилгүй дундыг баримталж байлаа. 

Гэтэл мягмар гаригт цагдаагийнхан хоёр талыг тусгаарлаж байсан хязгаарлалтаа зогсоох тушаалыг дээрээс авсаны дараа сөрөг хүчнийхэнтэй нэгдсэн байна. Цагдаа нар ерөнхийлөгчид үнэнч үлдсэн цэргийнхэнтэй мөргөлдөөнд орсон бөгөөд Засгийн газрын мэдлийн MNBC телевизийн компанийг дайран эзлээд ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан нэвтрүүлэг цацаж эхэлсэн ажээ.

Нашидыг одоогоор хаана байгааг хэн ч мэдэх­гүй байгаа бөгөөд  түүний талаар зөрөлдөөнтэй, баталгаагүй албан бус мэдээлэл багагүй байгаа гэнэ. Нэгэн эх сурвалж түүнийг өргөөндөө байгаа гэсэн бол өөр нэгэн эх сурвалж түүнийгцагдаа нараас нуудан армийн жанжин штабын байранд хорогдож буй тухай мэдээлсэн байна. 

Мохаммед Нашид нь тус орны түүхэнд анхных нь болох ардчилсан сонгуулиар 2008 онд ерөнхийлөгч болсон юм. Либерал үзэлтэй Мальдивийн ардчилсан нам түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байлаа. Улс төрийн хоригдол байсан тэрбээр Мальдивийг 30 жил захирсан Момун Абдул Гайюмыг сонгуульд  ялсан юм. 

Ерөнхийлөгчийн баг өнгөрсөн хямралаас эхлэн Абдул Гайюмын үеийн шүүхийн корпусыг шүүмжилж ирсэн бөгөөд Minivan News порталын мэдээгээр орон нутгийн 170 шүүгчийн дөнгөж 30 нь их сургуулийн боловсролтой ажээ.  Тэд шүүгч нарыг шинэчлэхийг шаардан НҮБ-аас хүртэл энэ талаар тусламж хүссэн юм. Шүүгчдийг баривчлахдаа цагдаагийн удирдлага Үндэсний гвардийг ашигласнаас сөрөг хүчин Нашидыг өөрийн дэглэм тогтоох гэлээ хэмээн буруутгасан юм. Сүүлийн хоёр долоо хоногийн турш эсэргүүцэл тасралтгүй өрнөв. Тэрээр бүс нутгийн Өмнөд Азийн хамтын ажиллагааны саммитийн өмнө гишүүн орнуудад нь хөшөө босгох гэсэн буруутан боллоо. Карон сударт хүн амьтныг дүрслэх талаар хориг байдгийг  зөрчин тэр хөшөө барих гэсэн нь ийнхүүталаар болжээ.  Түүнчлэн шинэ баригдсан люкс ангилалын буудалд архи зарахыг зөвшөөрсөн нь сөрөг хүчнийхэнд бас таалагдсангүй. Мале хотод исламын нэг сургуулийг татан буулгасан нь бас тэдний дургүйг хүргэсэн байна. Ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийн намыг өөрийн намтай нэгтгэх гэснээс болж түүнтэй таарамжгүй харьцааг үүсгэжээ. Өнгөрсөн сард Мальдивын Гадаад хэргийн сайд Ахмед Хашид НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариат болон Британийн хамтын нийгэмлэгт хандан хямралыг дэврээхгүй  байхыг хүссэн юм. Энэ удаа хямралыг зохицуулахаар НҮБ өөрийн төлөөлөгчдийг Мальдив рууилгээж байна.

Мальдивийн арлуудын эдийн засаг нь аялал жуулчлалаас хамааралтай бөгөөд түүнээс орох орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувьтай тэнцдэг. Энэ оны эхээр тус оронд хэдэн зуун спа-төвүүд, иллэгийн салонуудыг хаасан байв. Тэр нь Нашидын улс төрийн эсрэг хүчинд хамрагдах эздийнх нь дургүйцлийг төрүүлжээ. Эдгээр төвүүдийг хааснаар аялал, жуулчлалын салбар цааш хөгжихгүй гэж тэд үзсэн билээ. Энэхүү дургүйцэл, эсэргүүцлээс болж ерөнхийлөгч шийдвэрээ эргэн харахад хүрсэн юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж