Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж байна

Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь утаа гэдгийг дарга, цэрэггүй мэднэ. Тэгвэл утаанаас илүү аюулын харанга дэлдэж буй хөрсний бохирдлын талаар хэн ч дуугарахгүй байгаа нь харамсалтай.

Өнөөдөр Улаанбаатарын гудамж талбайгаар явж байхад нийтийн бие засах газар, хогийн сав хангалттай байдаггүйгээс иргэд ил задгай бие засаж, хогоо хаях нь энгийн үзэгдэл болсон. Гэр хорооллын талаар бол яриад ч хэрэггүй. Хэн дуртай нь гудамжинд хог, үнс, угаадсаа асгаж, тэр нь барьцалдан хөлдсөнөөс болж хальтиргаа гулгаа үүсгэдэг. Цаашлаад, дулаан орж газар гэсэхээр орчноо бохирдуулаад зогсохгүй газрын хөрсөнд шингэн метан гэх хорт бодистой хий их хэмжээгээр ялгаруулснаас болж шар, гэдсэн тэрий болон бусад халдварт өвчин гардаг. Тиймээс “чимээгүй тахал” болсон хөрсний бохирдлоос үүдэн гарах халдварт өвчинүүдээс өөрийгөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалья гэвэл юуны түрүүнд ил задгай бие засах, хог шороо асгахаас татгалзан орчин үеийн дэвшилтэд технологийг хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй.

Дэлхийн манайх шиг хөгжиж буй орнууд био жорлон болон бохирын системийг хэдийнэ хэрэглээндээ нэвтрүүлсэн байдаг юм байна. Харин манай улсын, ялангуяа нийслэл, аймгийн төвийн гэр хорооллын айлууд, аялал жуулчлалын баазуудад бохирын системийг нэвтрүүлэх бүрэн боломжтой болжээ.

Б.Намуун
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж