Румыний Хууль зүйн сайд асан Кэтэлин Предоиу Засгийн газрын тэргүүн болсон тухай Reuters мэдээлж байна. Түүнийг ерөнхий сайдаар томилсон тухай зарлигт ерөнхийлөгч Траян Бэсеску гарын үсгээ зурсан байна. Олон нийтийн эсэргүүцлийн улмаас даваа гаригт Эмиль Бокын танхим огцорсон байна. Reuters-ийн мэдээгээр Предоиу шинэ Засгийн газар байгуулах уу эсвэл түр хугацааны ерөнхий сайд уу гэдэг нь тодорхойгүй байна.
Ш.Мягмар