Нийслэл хүрээний 100 жилийн ой өнөөдөр тохиож өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ өдөр сэтгүүлчид нийслэлээр тойрон аялсан юм. Түүхээ сэргээж олон нийтэд мэдээллэх зорилготой сэтгүүлчид анхныхаа аялалыг Сүхбаатарын талбайгаас эхэлсэн. Түүний дараа Дашчойлон хийд, Улаанбаатар хотын музей, Улсын төв номын санд хадгалагддаг ховор номын үзэсгэлэнг сонирхож, Үндэсний түүхийн музейд гарсан “Нийслэл хүрээ 100 жил” сэдэвт үзэсгэлэнтэй танилцсанаар энэ удаагийн аялал өндөрлөсөн. Нийслэлийн түүхтэй танилцах аялалд “Чингис хаан” дээд сургуулийн профессор О.Сүхбаатар хөтөч хийж танилцуулсан юм. О.Сүхбаатар нь нийслэлийн түүхийн талаар мэдэх цөөн хэдэн хүний нэг гэдгийг онцолж байсан юм.
Ш.Чимэг