Шилдэг шүүгчид тодров

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Шилдэг шүүгчид тодров

Аймаг, нийслэлийн буюу давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн семинар өнөөдөр болж байна. Энэ үеэр 2011 оны шүүн таслах болон бусад ажлаараа тэргүүлсэн шүүх, шүүгчдийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх, давж заалдах шатны шүүхүүдээс Булган аймгийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдээс Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх шалгарсан байна.

Харин шилдэг шүүгч-багшаар нийслэлийн шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд,  чадварлаг шүүгчээр нийслэлийн шүүхийн шүүгч Л.Даваасүрэн, санаачлагатай шүүгч-шинэчлэгчээр Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Н.Нарангэрэл, зохион байгуулагч шүүгч-манлайлагчаар нийслэлийн шүүхийн шүүгч З.Цэнгэнбаяр тус тус  тодорчээ.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж