Жил бүр эрүүл мэндийн удирдах ажилтнуудын зөвөлгөөнийг Эрүүл мэндийн яамнаас удирдан зохион байгуулж, өмнөх жилийнхээ ажлаа дүгнэн тодорхойлдог. Энэ жилийн зөвөлгөөн энэ сарын 8-наас эхлэн Улаанбаатар хотноо болж байна. Уг зөвөлгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага гээд энэ салбарын бүхий л төлөөлөл оролцож байна. Тиймээс нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй буюу 200 гаруй төлөөлөгч оролцсон талаар зохион байгуулагчид нь хэллээ. Энэ зөвөлгөөнөөр аймаг, сумын эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, эмийн зөв хэрэглээг зохицуулах, эхийн эндэгдлийг бууруулах гэсэн гол анхаарах асуудлаа ярилцан 2012 онд хэрэгжүүлэх зорилт асуудлуудаа онцоллоо.
2012 оны эрүүл мэндийн удирдах ажилтны зөвөлгөөн энэ сарын 10-ны өдөр дуусна.
Ш.Чимэг