Улаанбаатар хотын түүхт газруудаар өнөөдөр сэтгүүлчид аялж байна. Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Сүхбаатарын талбайгаас эхэлсэн аялал Дашчойлин хийд, Улаанбаатар хотын музей, Улсын төв номын сангийн Ховор номын үзэсгэлэн, Үндэсний түүхийн музейд зочлох юм.
“Нийслэл хүрээ” гэж нэрлэх болсон түүх, Улаанбаатар хотын түүх болон бэлгэ тэмдэг, утга санааны тайлбарлага, Улаанбаатар хотын захиргаа, Сүхбаатарын хөшөө болон талбайг байгуулсан түүх гээд тэдний үзэж харах, сонсох дуулах юм их ээ. Дашчойлин хийд Нийслэл хүрээний анхны хийд бөгөөд Улаанбаатар хотын түүхтэй нягт холбоотой. 20 дугаар зууны эхэн үед Их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байсан энэ хийд “Хүрээ 30 аймгийн Вагнай” болон “Эрхэмийн дуган” хэмээн тухайн үедээ алдаршсан байжээ. Түүнчлэн ховор номын үзэсгэлэнгээс алт, мөнгө, шр, сувдаар чимэглэсэн ном судрыг үзэж өв соёлын гайхамшигтай танилцах юм. Аяллын талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэх болно.