
Гадуур замын цагдаа нар хорт утаатай тэмцэн, хөх өнгийн харахад яг л “нохойны хошуувч” шиг их л сүртэй багтай зогсч байхтай хэд хэдэн удаа таарав. Онцгой байдлынхны гал түймэр унтраахдаа хэрэлэдэг шиг том баллонгүй ч агаар нэвтрэх тохируулагчтай, өдөржин гадаа ажилладаг замын цагдаа нарт тун хэрэгтэй эд бололтой. Замын цагдаагийн газраас алба хаагчиддаа 200 орчим ширхэг максыг үнэгүй тараажээ. Оройдоо шүүлтүүрийг нь авч угаагаад өвлийн турш хэрэглэж болох энэхүү маскийг өнгөрсөн жил замын цагдаа нар ажилчиддаа аваад утааны улирал дууссан тул “жоорлож” байгаад тараасан нь энэ аж. Цагдаагийн ерөнхий газраас замын цагдаа нарын эрүүл мэндэд анхаарч энэ маскийг тараажээ. Замын цагдаагийн газар урьд нь олон төрлийн маск туршиж үзэж байсан гэнэ. Тэдгээр нь үнэ хямд, ганц удаа шүүлтүүрийг нь угаагаад л хэрэглээнээс хасагддаг байжээ. Харин энэ маскийг төгс сайн гэж хэлэхгүй ч одоогийн байдлаар хамгийн боломжтойгоор “шалгарсан” байна. Гэхдээ Замын цагдаа нарын хэлснээр хүмүүстэй харилцахад хүндрэл үүсэхээс эхлээд амьсгал давчдан, заримд нь харшил өгч хэрэглэхэд тохиромж муутай гэнэ.
Д.Жаргалсүрэн