Надаль шагналын рекорд тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Надаль шагналын рекорд тогтоолоо

Испанийн шилдэг теннисчин Рафаэль Надаль өчигдөр Ром хотноо нутаг нэгт тамирчин Дэвид Феррерийг 7-5; 6-2 харьцаатай хожсоноор ээлжит мастерийн цомоо хүртлээ. Дэлхийн чансааны жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдсэн Надаль ийнхүү Masters цуврал тэмцээнээс 17 дахь түрүүгээ авч, нэрт теннисчин Андре Агассигийн амжилтыг давтсан байна. Сонирхуулахад, Агасси 17 дахь цомоо хүртэхэд 34 настай байсан бол Надаль өдгөө 23 настай юм. Тэрбээр “Би энэ амжилтаа улам ахиулна гэж итгэж байна. Хэзээ хаана хүрээд зогсохоо мэдэхгүй байна. Би одоо 23 настай, гэтэл өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ямар их амжилт гаргаснаа эргэн харахад бахархалтай байна. Миний хувьд 17 түрүү гэдэг үнэхээр агуу амжилт. Ганхцхан долоо хоногийн дараа Madrid Masters эхэлнэ. Тэгэхээр энэ тоог ахиулахын тулд хичээх хэрэгтэй. Гэхдээ дэлхийн хамгийн шилдэг гэсэн тамирчид өрсөлддөгч болохоор Masters цувралууд үргэлж том даваа байдаг” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж