УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг авч хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Будыг сонгуулахаар нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон олонхи гишүүн гар өргөн дэмжив.
Г.Дарь