“Madness”хамтлаг Шведэд цагаан сарыг угтана

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Madness”хамтлаг Шведэд цагаан сарыг угтана

“Madness” хамтлаг цагаан сарыг Шведэд угтах нь ээ. Учир нь тус хамтлагийнхан хоёрдугаар сарын 24-нд Шведын Стокольм хотноо “Kista Traffcentrum”-д “Хотын гудамж” амьд хөгжмийн тоглолтоо хийхээр болжээ. Шведэд сурч, ажиллаж амьдарч буй монголчууддаа цагаан сарын баяраар их хотын амьд хөгжмийн нүргээнийг толилуулахаар ийнхүү хилийн дээс алхах гэнэ. Уг тоглолтод “Madness” хамтлагаас гадна дуучин Түвшинтунгалаг, Алтан-Уул, Анар нар саатан ая дуугаа өргөн нэгэн үдшийг “хотын гудамж”-нд залуун хамт сэтгэлд хоногшсон аялгуун дор доргиж өнгөрүүлэх нь ээ. Харин “Хотын гудамж” амьд хөгжмийн тоглолтын тасалбар 200 крон юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж