Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас 1:1 уулзалтыг улирал тутам хийхээр төлөвлөж эхний уулзалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд хийжээ. Хоёр дахь уулзалт маргааш болох гэж байна. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Д.Мөнхбаатар болон нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн газрын дарга нарын 45 хүн оролцох аж. Мөн есөн дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл болсон 45 хүүхэд оролцох учраас 1:1 хэмээн нэрлэсэн гэнэ.
Уулзалтаар хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг хөндөж, зарим асуудлыг газар дээр нь шийдэх юм. Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй илэн далангүй ярилцсанаар тодорхой үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.
Б.Анхцэцэг