Тажикистан бүх сургуулиа хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Тажикистан бүх сургуулиа хаажээ

Тажикистан улсын Боловсролын яамнаас дунд сургуулийн сурагчдыг хүйтний эрч чангарсантай холбогдуулж хичээлээс чөлөөллөө гэж CA-NEWS агентлаг мэдээллээ. Тус заалт Таджикистаны нийт улсын ба хувийн дунд сургуулиудад хамаарах аж. Төлөвлөгдөөгүй амралт ийнхүү хоёрдугаар сарын 6-наас 10-ныг дуустал үргэлжилнэ. Ийнхүү сургуулийг түр хугацаанд хаах шийдвэрийг Боловсролын яамны хоёрдугаар сарын 6-ны даваа гаригт хуралдсан зөвлөгөөний дараа гаргасан байна.

Өнгөрөгч онд Боловролын сайд Абдуджаббор Рахмонов өвлийн амралтыг уртасгаж, хавар намрын амралтыг богиносгон тэнцүүлэх тушаал гаргасан билээ. Таджик сурагчдын өвлийн амралт нэгдүгээр сарын 1-нээс 31-нийг дуустал үргэлжилсэн байна. Душанбе хотод төвтэй цаг уурын албанаас хүйтний эрч хасах 20 хэм хүрсэн, удахгүй тачигнатал хүйтрэн, долоо хоногийн адагт цас орох төлөвтэй гэж мэдээлсэн байна. Ихэнх сургууль төвийн халаалтад холбогдоогүй, анги танхимыг нүүрс, түлээгээр халаадаг байна. Нийслэл Душанбе хотоос бусад бүх бүс нутагт өдөрт 4-5 цагийн эрчим хүчийг түгээдэг аж. Эрчим хүчний хязгаарлалтыг жилээс жилд хатуу баримталдаг болж байна гэж CA-NEWS санууллаа.

Х.Хулан

Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж