Амьдралын зөв хэмнэлийг тааруулах бугуйвч гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Амьдралын зөв хэмнэлийг тааруулах бугуйвч гарчээ

Хамгийн чимээгүй урсан өнгөрдөг зүйл бол цаг хугацаа. Өдөржин нэг
зүйлийг хийх гэж оролдсоор оройтой золгодог хүмүүс цөөнгүй байдаг.
Тиймдээ ч цаг яаж өнгөрснийг, бас цагаар уух эм, хоол ундаа хүртэл
умартдаг. Уг нь цагийн зөв зохион байгуулалт гэдэг хүний эрүүл урт
наслах үндэс гэгддэг. Тэгвэл хэдий ажилтай завгүй байлаа ч яг цагтаа
хооллож, тодорхой цагт дасгал хөдөлгөөнөө хийх боломжийг танд олгож
байна. Энэ нь таны хийх ёстой үйлдэл бүрийг ухаалгаар сануулах шинэ
төрлийн бугуйвч юм. Энэхүү бугуйвч нь таны хийх ёстой үйл
ажиллагаануудыг цаг тухайд нь хялбарханаар сануулах бөгөөд товчхондоо
бол сэрүүлэг л гэсэн үг. Up хэмээн нэрлэгдэх энэхүү бугуйвчийг бүтээгчид
та бүхэнд хөдөлгөөнтэй байж, сайн унтаж, эрүүл хооллоход тань туслах юм
байна. Ер нь Jawbone брэнд Bluetooth ашигласан бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэхүү бугуйвч нь ч
гэсэн таны гар утастай Bluetooth-ээр холбогдох бөгөөд өдөр бүрийн хэвийн
үйл ажиллагааг тань байнга сануулан зохицуулах болно. Одоогоор
бугуйвчийг онлайн худалдаагаар 99.99 ам.доллароор худалдаалж байгаа аж.

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж