Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дамдины Эрдэнэбалсүрэнг Улсын Дээд шүүхийн шүүгчээр, Намсрайн Батзоригийг Орхон аймгийн шүүхийн, Гөлгөөгийн Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн, Төмөрбаатарын Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн, Даваагийн Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн, Жамбалын Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр тус тус томилов.
Балжирхүүгийн Энхтайваныг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр, Доржийн Сарангэрэлийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээс Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчээр тус тус сэлгэн ажиллуулахаар томиллоо.
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Намсрайн Батзоригийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Гөлгөөгийн Давааринчинг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөв.

Эх сурвалж: www.president.mn