Эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Эрэн сурвалжлагдаж байсан хүмүүсийг баривчилжээ

Булаалт, дээрэм, танхайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийгмийн хэв журам хамгаалах газраас нэгдүгээр 26-наас  энэ сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд орон нутгийн хэмжээнд  тусгай арга хэмжээ явуулан дүгнэсэн байна. Арга хэмжээнд давхардсан тоогоор 1044 офицер, 1404 цагдаа, 818 станц, 349 машин, нийт 458 байнгын болон хөдөлгөөнт постонд үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Арга хэмжээний явцад  дээрх төрлийн 41 хэргийг таслан зогсоож, нөхөн илрүүлж, гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан  таван оргодол этгээдийг баривчилсан  байна. Мөн булаалт дээрэм, танхайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 377 этгээдийг судалгаанд авчээ. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон  сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрөлийн талаар иргэдээс мэдээ, мэдээлэл авах ажлыг зохион байгуулж   нийт 80 мэдээ,  мэдээлэл авч шалгаж ажилласан байна. Энэхүү арга хэмжээг дэмжиж 128  иргэдийн зөвлөл, бүлэг, 759 иргэн, 225 байгууллага, аж ахуйн нэгж гудамж талбайд  эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажилд  оролцжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж