“M&M” гэсэн рок сонирхогч залуусын үзэх дуртай нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Төрийн соёрхолт зураач С.Саранцацралын охид, дуучин Б.Мишээл, дизайнер Б.Мөнгөлдэй нар ээжийгээ дуурайсан өвөрмөц дүр төрх, имижтэй охид гэдэгтэй санал зөрөх хүн бараг байхгүй биз ээ. Саяхны нэгэн сэтгүүл дээр охид хүнтэй сууж, хүүхэд төрүүлж, эх хүн болохыг адгууслаг явдал гэж үздэг тухай гарсан юм гэнэ. Тэд хүнлэг үлдэхийн тул хэзээ ч гэр бүлтэй болохыг хүсдэггүй гэнэ шүү. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг цаг хэдийч ингэж хэлснээрээ энэ хорвоогийн бүх ээжүүдийг доромжилж байгаа хэрэг биш үү хэмээн дургүйцэж байгаа хүмүүс цөөнгүй байгаа сурагтай.
Э.Саруул