МАХН-ын бүлгийнхний “зангиагүй уулзалт” ширүүхэн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлгийнхний “зангиагүй уулзалт” ширүүхэн болжээ

Өнгөрсөн бямба гаригт УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд Их тэнгэрт намын даргатайгаа уулзах үеэр өөрсдийн өмнө тулгамдаад байгаа асуудлаа илэн далангүй ярьсан байна. УИХ-ын гишүүн Р.Раш “Энэ Зүүний хүчний холбоо гэж хаанахын юу гээчийн байгууллага вэ.  Зүүний тэгээд бас хүчин байдаг нь ч юу билээ. Энэ байгууллагыг тараах хэрэгтэй. Намын нөхдийг хагалан талцуулсан, саад тээг болсон ийм ’хүчний’ байгууллага бидэнд хэрэггүй  гэж ундууцсан байна. Харин УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Наад Нямдорж гэдэг бүтэхгүй нөхрөө одоо зайлуулах цаг болсон. Энэ нөхрөөс болж намын нэр хүнд навс уналаа. Наад нөхөр чинь надад зориулж Төрийн ордонд эрүүлжүүлэх байр барина гэж хүн доромжилдог нөхөр шүү” гэжээ. МАХН-ын залуу гишүүдийн нэг С. Бямбацогт ч мөн адил МАХН-ын нэр хүнд навс унаж, Сант Марал сангийн судалгаагаар Ардчилсан намын ард орсон тухай дурссан байна. Хурлын уур амьсгал нэлээд ширүүн үргэлжилсэн бөгөөд нэг талд У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо, нөгөө талд “эсэргүү 26” гэсэн харьцаагаар өрсөлджээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж