ОТ-д амиа алдсан залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

ОТ-д амиа алдсан залуугийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр "Оюутолгой" төслийн кэмп "СIS" ХХК-ны хятад ажилчдын байрладаг хэсгийн хашаанд Монгол Улсын иргэн 3  өнгөрсөн 2011 оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнө боомилсон байдалтай нас барсан хэрэг гарсан. Тухайн үед талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан, эсвэл амиа хорлоход хүргэсэн гэх мэдээлэл байсан ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал энэ хэрэгт тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хуулийн 95 дугаар зуйлийн 95.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан "Хүнийг санаатай алах" болон "Амиа хорлоход хүргэх" гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр талийгаач З-г хятад ажилчид зодож амь насыг нь хохироосон  талаар мэдээлж байсан ч мөрдөн байцаалтын явцад түүнийг зодож амь насыг нь хохироосон болох нь тогтоогдоогүй аж. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж