
Энэхүү цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд болон оюутан сурагчид оролцох юм байна. Их цэвэрлэгээний үеэр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэхээс гадна сурч, ажиллаж амьдарч буй орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийн, гэр хорооллын дунд гуу жалганд үүсч хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм байна. Харин уг их цэвэрлэгээнд хангалтгүй болон огт оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болон хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгийн торгууль тавих зэрэг арга хэмжээг авах гэнэ.
А.Зул