
Хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг авч үзвэл улс төрийн албан тушаалтан 24, төрийн захиргааны албан тушаалтан 68, төрийн тусгай албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний албан тушаалтан 66 хүн авлигын хэрэгт холбогдон шалгагдсан байна. Мөн аж ахуй нэгж, байгууллагын албан тушаалтан 138, гадаадын гурван иргэниг шалгажээ. Нийт эрүүгийн хэрэгт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирч, мөрдөн байцаалтын явцад 4.1 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан байна.
С.Отгон