Хэвлэлийн эрх чөлөө зөрчигдсөөр байна

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөө зөрчигдсөөр байна

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ удаад “ЮНЕСКО”-гийн ерөнхий захирал Ирина Боковагийн уриалсны дагуу “Мэдэх эрхийн төлөө…” уриан дор болж байна. Энэ өдрийг тохиолдуулан “Глоб интернешнл” төрийн бус байгууллагаас сэтгүүлчидтэй дөнгөж сая уулзалт хийж хэвлэлийн эрх чөлөө Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буй талаар өөрсдийн хийсэн судалгаагаа танилцууллаа.

Монгол Улсад Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 2004 оноос хойш УИХ-ын хэлэлцэх асуудалд ордог ч өнөөг хүртэл батлагдаагүй байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. Нөгөөтэйгүүр нийт 360 хуулийн 33 хувьд нь мэдээлэл нээлттэй байх заалт байдаг ч ямар нэгэн заалтаар түүнийг үгүйсгэх, төрийн байгууллага, албан тушаалтан, албан хаагчдаас мэдээлэл авч чадахгүй байдаг нь мэдээлэл олж авах эрх хөсөрдөхөд хүрч байна гэж тус байгууллагаас мэдэгдэж байна. Үүнийг батлах мэт олон улсын байгууллагуудын судалгааны дүн Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэж гарчээ.    

“Глоб интернешнл” төрийн бус байгууллагаас 2009 онд сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаанд 215 сэтгүүлч хамрагдсанаас 60,4 хувь нь нийтлэл, нэвтрүүлгээсээ болж нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэсэн гомдолтой тулгарсан байна. тэгвэл 50,8 хувь буюу талаас илүү хувь нь хийсэн нийтлэл, нэвтрүүлгийнхээ дараа заналхийлэлд өртжээ. Харин 40 хувь нь бусдын дарамтанд орсон бол 30 сэтгүүлчид иргэний хэрэг үүсгэн шалгасан байна.

Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд улстөрчдөөс гадна редакцийн зүгээс халддаг талаар ч тус судалгаанаас харж болох аж.

    Л.Халиу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж