О.Чулуунбатын хэрэг гацаанд байна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

О.Чулуунбатын хэрэг гацаанд байна

Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын
гишүүн О.Чулуунбатын “Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан” гэх
хэргийг АТГ шалгаснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй. Гэвч уг хэргийг
түдгэлзүүлснээс хойш ямар нэг өөрчлөлт гараагүй байна. Учир нь түүний
УИХ-ын гишүүний  бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, гишүүний бүрэн эрхийг
УИХ-аас түдгэлзүүлээгүй учир хэргийг үргэлжлүүлэн  шалгах боломжгүй
байгаа гэнэ. Үүнээс гадна энэ хэрэгт АНУ-ын иргэн Жорж Чалмерс гэгч
холбогдсон боловч хууль хяналтын байгууллагынхан Монголбанкны
ерөнхийлөгчийг залилсан гэх үндэслэлээр хэргийг нь тусгаарласан.  Гэвч 
Жорж Чалмерс  Монгол Улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхдаа
оргон зайлж, хилээр гарсан нь тогтоогдсон юм.  О.Чулуунбатыг 2006 онд 
Жорж Чалмерстай “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийт 200
сая аккредитив нээх гэрээ байгуулсан гэдэг.  Гэвч Жорж Чалмерс  нэг ч
орон сууц бариагүй  аж. 

О.Чулуунбат нь  Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан
тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал
Ч.Одонтуяатай нийлж 11 тэрбум, Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг
завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150.3-т
заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264-т заасан
төрийн албан тушаалтан эрх мэдлээ  хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр
эрүүгийн хэрэг үүсгэсэн  юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж