Валентины өдөр “Хайрын домог” амилна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Валентины өдөр “Хайрын домог” амилна

Улсын драмын эрдмийн тайзнаа Гэгээн хайрын баярт зориулан хоёрдугаар сарын 14-нд 19.00 цагт Валентин Красногоровын “Хайрын домог” жүжиг дахин тайзнаа амилах гэж байна. Тус жүжгийг драмын театрын ерөнхий найруулагч Ч.Найдандорж найруулан гол дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Отгонцэцэг, С.Ариунбямба нар тоглосон юм.  

Бөглүү тосгонд өрнөх хайрын ээдрээтэй түүхийг энэхүү жүжигт үзүүлдэг. Хуримдаа яарсан залуухан бүсгүй сүйт залуугаа хүчээр дагуулан очсон тэр тосгоны эзгүй кафед тэдэнд үйлчлэх зөөгчөөс жүжгийн өрнөл эхлэнэ. Энэ бүхний эцэст хүүхэн сүйт залуугаа солих хүртэл сонирхолтой, адармаатай хэрнээ хүний сэтгэхүйн нарийн үйлдлүүдийн тухай өгүүлнэ. “Хайрын домог” цааш хэрхэн өрнөхийг Валентины баяраар хайртайгаа ирж сонироорой.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж