
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс т одоогийн байдлаар Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг 270 орчим албан тушаалтны 90 гаруй хувь нь мэдүүлгээ өгсөн бол улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргааны 121 байгууллага дээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх 58 мянга орчим албан тушаалтны 87 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээд байгаа аж. Мөн өнгөрсөн онд АТГ-т иргэдээс 653 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүнээс 416 нь авлига, хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй байжээ. Гэмт хэргийн шийдвэрлэлт 90 хувьтай байгаа гэв.