
Мөн чуулганаар зарим гишүүдийг байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, мөн томилох шийдвэрийг гаргалаа. Энэ нь Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тус бүр чөлөөллөө. Мөн Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн Л.Болд, С.Ламбаа, С.Баярцогт, Х.Баттулга, Л.Гансүх нарыг байнгын хороодын гишүүнээр баталлаа.
Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэв.
Г.Дарь