Кондатор сэргээш хэрэглэсэн нь тогдоогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Кондатор сэргээш хэрэглэсэн нь тогдоогдлоо

Мэргэжлийн дугуйчдын хамгийн нэр хүндтэй уралдаан “Турде Франс”-ын гурван удаагийн аварга, Испанийн Альберто Кондатор сэргээш хэрэглэсэн нь тогдоогдлоо. Олон улсын спортын арбитрын шүүх түүнийг сэргээшийн асуудлыг авч хэлэлцэн буруутай болохыг нотолжээ. Кондатор 2010 онд “Тур де Франс”-т аваргалсны дараа сэргээшийн шалгалт өгөхөд хориотой эм бэлдмэл илэрсэн. Тиймээс түүнийг сэргээшийн эсрэг олон улсын агентлаг, Олон улсын дугуйн холбоо сэргээш хэрэглэсэн гэж буруутгаад байсан юм. Ийнхүү бүтэн хоёр жил яригдаад байсан энэ асуудал бүр мөсөн шийдэгдэж, 2010 оны аваргын шагнал Люксембургийн Энди Шлект  шилжлээ. Өмнө нь АНУ-ын Флод Лэндис, Испанийн Карлос Састре, Данийн Михаэль Расмуссен нар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсоны улмаас аваргын цолоо хураалгаж байв.

"Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж