
Уг наадмыг зохион байгуулж байгаа “Амбрелла медиа” продакшны захирал Ник Калланан наадмаас олох орлогыг хорт хавдрын судлалд зарцуулах гэнэ. Түүний өгүүлснээр энэ бол ийм төрлийн анхны бөгөөд цорын ганц наадам. Сүүлийн таван жилд тасралтгүй жил тутам зохион байгуулагдсан уг наадмын оролцогчид, зочид янз бүрийн сахалтай эсвэл, хиймэл сахал зүүсэн байх ёстой. Өнгөрсөн жилийн наадамд гэхэд сахлаар гангарсан 450 хүн оролцжээ.