Хятадын шатахууны үнээ нэмж буй алхамыг тус улсын ҮХШХ олон улсын нефтийн зах зээлийн тогтворгүй байдал болон хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахтай холбон тайлбарлажээ. Шинжээчид шатахууны үнэ өссөнөөр тус улсын дотоодын эрэлт хэрэгцээ буурахгүй ч инфляцийн түвшин өснө гэж үзэж байна. Хятад улс нь одоогоор газрын тосны дотоодын эрэлтийнхээ 50 гаруй хувийг импортолж байгаа юм.
Үүнээс гадна Ираны газрын тосны импортод Европын холбоо болон АНУ хориг тавьсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 30 хувиар өсч болзошгүйг шинжээчид сануулж байгаа. Ираны Засгийн газар тус улсын бүтээгдэхүүнд хориг тавьсан нөхцөлд газрын тосны үнэ 250 ам.доллар/баррель болно гэсэн сенсаци ч дэгдээгээд амжсан билээ.
Б.Төгс