Сирийн элчинг хөөж гаргав

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Сирийн элчинг хөөж гаргав

Персийн булангийн орнууд Сирийн элчин, дипломатуудыг хөөн гаргаж, тус улсад суугаа өөрсдийн элчингүүдийг татаж эхэллээ. Сирид 11 сар үргэлжилж буй цуст мөргөлдөөнийг зогсоох гэсэн Персийн булангийн Арабын орнуудын оролдлого талаар болсон байна. АНУ өнгөрсөн даваа гаригт Сири дэх элчин сайдын яамаа хаасан бол Европын хэд хэдэн орон элчин, дипломатуудаа татахаар болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард Сирид эхэлсэн бослого хөдөлгөөн иргэний дайн болон хувирч, босогчдын байрлаж буй Хомс хотод аллага хүчирхийлэл улам ширүүсч байгаагаас дээрх орнууд ийм шийдвэр гаргахад хүрчээ. Сирийн  Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулж, тус улсад бүх нийтийн чөлөөт сонгууль явуулах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналд ОХУ, Хятад хориг тавьсны дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Дамаскад айлчлахаар болсон юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзсаны дараа Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассад “Тогтвортой байдлыг бий болгох арга замыг хайж, хамтарч ажиллахад бэлэн” гэж мэдэгдсэн гэнэ. ОХУ, Хятадад Сирийн эрх баригчдыг эрх мэдэлд нь хэвээр үлдээхийг хүсч байгаа нь өөрсдийн стратегийн сонирхолтой нь холбоотой. Европын орнуудаас Франц, Их Британи, Итали, Испани, Нидерланд, Бельги, Персийн булангийн Саудын Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн, Оман, Кувейт элчин, дипломатуудаа татаж эхэлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж