“Нарантуул”-ын шалгалтын хариу маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-ын шалгалтын хариу маргааш гарна

“Нарантуул” олон улсын худал­дааны төвд нийс­лэлийн Онцгой байд­лын газ­раас хяналт шалгалт хийсэн. Шал­галтын талаар нийслэлийн Онц­гой байдлын газрын ажилтан н.Бур­маагаас тодруулга авлаа.

-Нийслэлийн Онцгой байдлын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр хяналт шал­галт хийсэн. Энэ талаар?

-Нийслэлийн Онцгой байдлын ал­баны даргын 2012 оны 14 дүгээр тоот ту­шаалын дагуу бүх дүүргүүдээр гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хяналтын ажил хийж байгаа. Энэ удаад Баянзүрх дүүргийн хэмжээнд хяналт шалгалтыг хийж байна. Тус дүүргийн томоохон үйл­чил­гээний төвүүд, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Одоогийн байдлаар “На­ран­туул” олон улсын худалдааны төвд шалгалт хийлээ. Шалгалтын үеэр тодорхой зөрчилүүд гарсан. Гарсан зөрчлүүдийг тухай бүрт нь арилгуулсан. Мөн хугацаатай үүрэг өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

-Энэ хяналт шалгалтын ажлын дүн хэзээ гарах вэ?

-Энэ шалгалт цаашид үргэлжлэх болно. Баянзүрх дүүрэгт хийсэн дээрх шалгалтын хариу одоогоор гараагүй байна. Энэ сарын 9-ний өдөр хариу нь гарах юм. Үүнээс үндэслэн бусад дүүргүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг үргэлжлүүлэх болно.

-Зөвхөн “Нарантуул” олон ул­сын худалдааны төвд биш бусад томоохон худалдаа үйлчилгээ явуулдаг газруудад дээрх шалгал­тыг хийх үү?

-Баянзүрх дүүргийн хэмжээнд то­моо­хон худалдааны төв гэвэл ганцхан “Нарантуул” олон улсын худалдааны төв байгаа. Нэмэгдээд “Да-Хүрээ” техникийн зах, томоохон шатахуун түгээх станцууд модны за­хууд гэх мэт газруудад хяналт шалгалтыг хийж байна.

-Бусад дүүргүүдэд хэзээнээс эхэлж хяналт шалгалт явуулах вэ?

-Энэ талаар эцсийн дүн гараагүй бай­гаа учраас хэзээ хийгдэх нь тодор­хойгүй байгаа.

-Дүүргийн хэмжээнд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байгаа вэ. Хэд хоногийн хугацаатай дээрх хяналт шалгалт үргэлжлэх юм бол?

-Нэгдсэн хэмжээгээр шалгалтын дүн маргааш гарах тул нэгдсэн мэдээллийг дэлгэрэнгүй өгнө.

Э.Баясгалан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж