
2010 он гарсаар энтертайнмент, техник технологийн салбарт 3D чухал байр суурь эзлэх болсон. 3D зурагт, видео тоглоом зах зээлд өргөнөөр нэвтэрч, кино театрын дэлгэцнээ 3D буюу гурван хэмжээст дүрслэл бүхий кино үзэгчдийг татах болсон билээ. 3D киноны түүхэнд шинэ хуудас нэмж, box office-ын түүхэнд мөн л шинэ рекорд тогтоосон найруулагч Жеймс Камеруны “Avatar” кино дэлхийн хэмжээнд агуу амжилтын эзэн болсон. Харин өдгөө тус киноны найруулагч Жеймс Камерун NASA-тай хамтран 3D камерын загвар бүтээхээр ажиллаж байна. Уг камерыг Curiosity хэмээн нэрлэсэн Ангараг гаригийг судлах төхөөрөмжинд суурилуулах ба 2011 он гэхэд Ангараг гаригт газардах ажээ. 3D камерыг өдгөө Malin Space Science Systems бүтээж байгаа бөгөөд найруулагч Жеймс Камерун төслийн хамтран судлаачаар ажиллаж байгаа юм.
С.Цэлмэг