
Өчигдөр Английн өмнөд хэсэгт орших Постмауф хотод зохиолч Чарльз Дикенсийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэв. Гэхдээ мэндэлсний ой гэхээсээ илүүтэй Дикенс 200 нас хүрлээ гэж хэлбэл зохилтой. Учир нь үгээр урлан бүтээсэн бяцхан Тим, Пип, хатагтай Хавишам, Оливер Твист зэрэг гайхалтай дүрүүд нь өнөө хэр нь хүмүүсийн зүрх сэтгэлд амьдарсаар байгаа билээ. Ёслолын үеэр түүний англи хэлний уран зохиолын түүхэн дэх хамгийн агуу зхиолч хэмээн тодорхойлсон юм.
“1840-өөд онд Дикенсийн бичсэн зохиолууд өнөөдрийн нийгмийг тольдох мэт тов тодорхой өгүүлж буйгаараа үнэ цэнтэй билээ” гэж Дикенс судлаач Клайр Томалин өгүүллээ.
Дикенс 1812 оны хоёрдугаар сарын 7-нд Постмауф хотноо жирийн албан хаагчийн гэр бүлд мэндэлжээ. Ойн ёслолд Хунтайж Чарльз ирж оролцон, цав цагаахан цэцгэн эрхийг Дикенсийн булшин дээр авчирч тавив.