Гантиг чулууг боловсруулах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Гантиг чулууг боловсруулах боломжтой боллоо

Монголчууд Сүүлийн үед гантиг чулуугаар чимэглэсэн барилга, тавилга зэргийг өргөнөөр ашиглаж байна. Гантиг хавтанг Хятадаас оруулж ирээд нэг ам метрийг нь багаар тооцоход 60 мянган төгрөгөөр борлуулдаг аж. Гэтэл манай оронд гантиг чулууны нөөц ихтэй байдаг талаар геологийн хүрээлэнгээс онцолжээ. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүнийг өөрийн орондоо боловсруулах боломж байгаа гэнэ. Төрөл бүрийн хольц ихээр агуулдаг тул олон тооны толбо, судлууд ихтэй байдаг байна. Ногоон, ягаан, цагаан, саарал зэрэг өнгөтэй гантигийн илэрц Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Дорнод, Булган, Хөвсгөл аймагт их байдаг. Хөвсгөлийн Цагаан чулуутын гантиг Монголд хамгийн томд тооцогдож байгаа. Уг орд нь Мөрөн хотоос баруун хойш 115 километрт оршдог. 1985 онд нарийвчилсан хайгуул хийсэн бөгөөд геологчид 1200х320 метр талбайтай хэмээн  тогтоожээ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж