Булган аймгийн ИТХ, ЗДТГ-аас 2012 оныг “Өрх, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгохоор төлөвлөгөө боловсруулан ажлын хэсэг томилж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа юм байна. Аймгийн төвийн өрх гэр бүл, иргэдийн төлөөлөл, сумын удирдлагууд, агентлаг, байгууллагын дарга, эрхлэгч нарыг оролцуулан энэ жилийн ажлын нээлтээ хийжээ.Тус аймагт нийт 17054 өрх, гэр бүл аж төрдгийн 52,9 хувь нь аймаг, сумын төвд, 47,1 хувь нь хөдөө амьдардаг. Өнгөрсөн оны байдлаар 269 гэр бүл шинээр бүртгүүлж, 99 өрх найм ба түүнээс дээш ам бүлтэй, 295 өрх 16 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх гэр амьдардаг гэнэ.Энэ ажлын хүрээнд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хувиараа болон өрхийн үйлдвэрлэл, нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэр байгуулах зэргээр дэмжиж ажиллах , гэр бүлийн боловсрол, ёс заншил, соёлын өв уламжлал, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээг тасалдуулахгүй хангах замаар өрх, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлжээ.Мөн агентлаг, төрийн бус байгууллагуудаас 14 чиглэлээр уралдаан зарлажээ.Сар бүр тодорхой сэдэвт ажил зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл сурталчилгаа , хийж лекц унших хуваарь гаргаж байгууллагуудад хариуцуулсан байна.