Дуучин Д.Насанбуян саяхан “Цас” хэмээх дуугаа клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон. Түүний хувьд “Зууны манлай” дуучин Б.Сарантуяагийн “гарын ганц шавь” гэгдэх болсоор нэлээд удаж байгаа. 2008 онд анх “Чинийх биш” дуугаа клипжүүлэн хүргэж байсан бол тун удахгүй гурав дахь клипээ дэлгэх гэнэ. Дуучин Д.Насанбуян гитарчин Буян-Өлзийгийн үг, ая “Мартлаа гэж үү” нэртэй дуугаа дүрсжүүлэх ажилдаа оржээ.
…“Тэртээх алсад одсон чамайгаа
…“Тэртээх алсад одсон чамайгаа
Тэсч ядан хүлээж суусан юм
Хоног өдөр өнгөрөх тусам
Холдоод байх юм чиний сэтгэл…” хэмээн эгшиглэдэг хайрын тухай дуу тун удахгүй клипийн хамт хүрэх нь ээ. Одоогоор дуучин бүсгүй Улсын филармонид дуулахын зэрэгцээгээр өөрийн бие даасан уран бүтээлийнхээ ажилд шаргуу орсон гэнэ.
А.Зул