УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 10.00 цагт зарлаад байна. Одоогоор чуулган хараахан эхлээгүй ч Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх тул гишүүдийг яаралтай ирц бүрдүүлэхийг хурал даргалагч хүссээр байна.
Хоёрдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин хийгээд ахмад настны тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх хуулийн төслийг Засгийн газар боловсруулан өчигдөр УИХ-ын даргад мэдүүлсэн юм. Харин УИХ-ын дарга төсвийн тодотголыг яаралтай хэлэлцүүлэхээ мэдэгдсэнээр ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан зарлаад буй юм.
Г.Дарь