Хэдхэн хоногийн өмнө МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир ном, цомгийнхоо баярыг “River Sounds” клубт тэмдэглэсэн билээ. Баярт олон ч хүн очсон. Тэднээс үзэгчдийн сонирхлыг татаж байсан нь жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг, дуучин П.Хэрлэн нар байв.
Учир нь Амбийгийн турсан, П.Хэрлэнгийн таргалсныг гайхсных аж. Үүнийг сонсоод сонирхож харвал үнэхээр жин нэмэх нь нэмж, хасах нь хассан байлаа. Нэмж хэлэхэд баярын үеэр Амбий Д.Ган-Очирт зориулж нэгэн шүлэг уншиж, шаггүй яруу найрагч гэдгээ харуулаад авсан бол дараа нь П.Хэрлэн дууг эзэнд нь дуулж баяр дээр баяр нэмсэн юм.
Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин