“UB Palace”-д удахгүй тохиох цагаан сарын баярыг угтсан “Цагаан сар-2012” хямдралтай, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-20-нд хооронд болох гэж байна. Үзэсгэлэн худалдаанд орон нутгаас ирсэн малчид өөрсдийн бэлтгэсэн сүү цагаан идээг худалдаалахаас гадна үндэсний үйлдвэрийн төрөл бүрийн хүнс, бэлэг дурсгал, бэлэн хувцас импортын шилдэг бүтээгдэхүүнүүд байх аж. Энэ үзэсгэлэн худалдаа нь "Монгол бэлэг" хөдөлгөөнийг өрнүүлэх эхлэл ажил болж байгаа аж. Үзэсгэлэн худалдааны үеэр гандан хийдүүдийн зурхайч, лам нартай хамтран “Гарч буй жилийн ноён нуруу” сэдэвт уулзалт, ярилцлага зохион болох тул иргэд гарч буй жилийнхээ өнгө, ноён нурууг асууж, зохих номыг хуруулан засал хийлгэх боломжтой бүрдэх юм байна.
А.Зул