Тендерийн асуудлаар сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Тендерийн асуудлаар сургалт зохион байгуулна

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Сангийн яамтай хамтран “Засгийн газрын худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин ба удирдлага зохион байгуулалт, тендерийн баримт бичгийг ойлгох, тендерт бэлтгэх” сэдвээр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хурлын танхимд энэ сарын 9-10-ний өдрүүдэд зохион байгуулах тул тендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн, удирдлагууд оролцох боломжтой аж.

Оролцогчдын хувьд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны тухай хуулиудын талаар тодорхой мэдээлэлтэй болохоос гадна тендерийн баримт бичиг боловсруулахаас эхлээд тендерт оролцогчдод ямар шалгуур тавихаас эхлээд бүхий л мэдлэг мэдээллийг авах боломжтой юм байна.

Хичээлийг Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүд заах юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж