“Asian shop” хамтлагийнхан жазз урсгалаар шинэ цомог гаргах гэж байна. Тус хамтлагийнхан таван жилийн ойдоо зориулан “Орхидос” киноны дуу болох “Амьдрах л ёстой”, “Аавдаа” зэрэг дуунуудаа шинэчлэн дуулахаас гадна монголдоо анх удаа эрэгтэй хамтлагийн дуулснаар амилах жазз урсгалын цомог гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Тэдний шинэ цомог “Asian shop the Jazz album” хэмээх нэртэй бөгөөд бүх цаг үеийн хит болсон жазз урсгалын дуунуудыг шинэчлэн мэргэжлийн түвшинд дуулж буйгаараа онцлог ажээ.Тэд 2010 онд Хятадын нийслэл Бээжин хотноо зохиогдсон Азийн 10 гаруй орны мэргэжлийн залуу уран бүтээлчид оролцсон наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож, шилдэг эрэгтэй хамтлагаар шалгарч, гранпри шагнал хүртэж байсан. Мөн өнгөрөгч онд хамтлагийн гишүүн П.Бат-Ундрал “Гэгээн муза-2011” наадмаас “Хязгааргүй” моно опера жүжгийн гол дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн гээд уран бүтээлийн одтой яваа.
А.Зул