Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймаг сумдынхаа өмнөх оны үйл ажиллагааг дүгнэж, байр эзлүүлэн шагнаж ,урамшуулсан байна. Уг арга хэмжээнд Хүлэг Боорчийн нутгийнхан болох Батноров сум үйл ажлаараа тэргүүн байранд шалгарчээ.Удаах байрт Хэрлэн, Өмнөдэлгэр сум жагсч, Цэнхэрмандал, Батширээт сум айргийн тавд багтжээ. “Сумын ЗДТГ, хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаа, сум хотын ажлын үр дүнг үнэлэх журам”-ын дагуу сумдаас ирдэг нийт 15 төрлийн тайланд үнэлгээ хийжээ.Үүнд Баянмөнх, Биндэр сум нэг, Галшар хоёр, Жаргалтхаан сум гуравт орсон байна..Аймгийн Засаг даргын захирамжаар эхний гурван байрт шалгарсан сумын Засаг дарга нарыг 200-300 мянга, сумын ЗДТГ-ын хамт олныг 600 мянгаас нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.Мөн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн химийн багш Д.Мөнхдалай, Бор-Өндөр цогцолбор сургуулийн орос хэлний багш Ц.Цэцгээ, “Тэмүүжин” цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Адъяасүрэн, сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас Хэрлэн сумын 5-р цэцэрлэгийн багш Я.Эрдэнэчимэг нар аймгийн “Тэргүүний багш”-аар шалгарч, 300-500 мянган төгрөгөөр тус тус шагнуулсан байна.