Туркменийн муу шинж тэмдгүүд

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Туркменийн муу шинж тэмдгүүд

Ойрын ням гариг буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр Туркменид ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын ээлжит сонгууль болно. Туркменийн “агуу их сэргэн мандлын үеийн лидер” түүний цолтой өрсөлдөхөөр зүрхэлсэн “зоригт долоо” Бердымухамедовт аюултай биш. Сонирхолтой нь Бердымухамедов 90-ээс дээш хэдэн хувийн санал авах вэ гэдэгт л байгаа. Гэсэн ч хэд хоногийн турш хатуухан ddos довтолгоонд сөрөг хүчний Gundogar.org болон “Хроника Туркменистана” гэсэн хоёр сайт өртөөд байна. Эрх баригчид тэрслүү үзэлтнүүдийг мөрдөн мөшгөсөөр байна. Хүний эрхийн төлөө тэмцэгч Наталья Шабунцтай тооцоо бодохоор занал хийлэв.  Түүний гэрийн үүдэнд хонины толгой хаясан байв. Тэр нь дорно зүгт муу шинж тэмдэг гэгддэг. Тэр эмэгтэй нь давхар харьяалалтай орос хэлтнүүдийн эрхийн төлөө шуудхан тэмцэж байгаа  цорын ганц хүн юм.

Хоёр, гуравхан хоногийн өмнө Amnesty International гэх олон улсын хүний эрхийн байгууллага Ашхабадад хандан тус орны морин заводын нэр цуутай мэргэжилтэн, 61 настай Гельды Кяризовыг гадаадад эмчилгээнд явуулахыг уриалав. Тэр орос эхнэртэй  учраас улс орондоо буруутан болж байна. Туркменийн сүлдэнд байдаг бэлгэдлийг тэр хүн гаргаж ирсэн юм. Хорь гаруй жилийн өмнө түүний хувийн морин заводод Янардаг гэдэг хурдан хүлэг төрсөн нь найман жилийн дараа дэлхийн аварга болжээ. Алдар цуутай ахалтекин үүлдрийн морьдын нэг тэр сайхан амьтанг сүлдэнд мөнхөлсөн байна. Тэр хурдан морийг өөр зургаан цэвэр цусны мордын хамт өнгөрсөн зууны сүүлчээр талийгаач Сапармурат Туркменбашид эзэн нь бэлгэлсэн байлаа. Криязов сердар (удирдагч) агсанд өөр бэлэг барин 2000 ба 1000 морьдын парад хийлгэж байжээ. Эдгээр үйл явдал нь Туркменид өнөөг хүртэл мартагдашгүйгээр тооцогддог.

Зөвлөлт засгийн 1980-аад онуудад эрх баригчид нь ахалтекин морьдын маханд тушаадаг байж. Үүнийг эсэргүүцэн олны анхаарлыг асуудалд хандуулахаар Кяризов  хэсэг нөхдийн хамт ахалтекин морьдын хоёр аялал зохион байгуулан Ашхабадаас Москвад ирж байв. Тэрээр хувийн аж ахуйдаа Зөвлөлтийн хуулийг зөрчин байж ахалтекин үүлдрийн морьдыг сэргээж чаджээ. Өндөр үнэтэй эдгээр морьдыг өмнөх болон өнөөгийн лидерүүд нь гадаадын том зочдод бэлэг болгодог. Гельды Кяризовыг 1997 онд “Туркмен атлары” (“Туркмен морьд”) улсын нэгдлийн тэргүүн болгосон байв. Хэдэн жилийн дараа түүний морьд хулгайлсан, хайнга ажилсан гэж буруутгажээ. Гэхдээ Туркмений шүүх  нь түүнээс морь хулгайлсан гэх ялыг авсан нь сонирхолтой. Ингээд тэр “хайнга” гэдгийн төлөө таван жилийн ял авсан байв. Энэ үеэр тэр хоёр удаа инфаркт орж, 30 кг туржээ. Түүний орос эхнэр Юлия Серебрянникт энэ үеэр хүмүүсийг очуулж чулуугаар шидүүлсэн ба гэр орныг нь хурааж морины хашааг нь эвдлэн сүйтгээд морьдыг гудамжинд хаяжээ. Орос эхнэрээсээ татгалзвал түүнийг чөлөөнө гэж шоронд байхад нь Кяризовт ятгаж байсан гэх. Туркменбаши өөр ч тэр талаар дуугарч байжээ.

Кяризовыг 2007 онд Гурбангулы Бердымухамедов засаг аваад өршөөлөөр сулласан байв. Үүнээс жилийн өмнө Кяризовыг  Human Rights Watch байгууллага улс төрийн хоригдол гэж жагсаалтад оруулсан байв. Өнөөдөр түүний гэрбүл Туркменд барьцааны байдалд байна. Оросын иргэн түүний эхнэр ба дүүг нь  Орост очихыг зөвшөөрөхгүй барьж байна. Оросын элчингийн хөөцөлдөөн ч тус болсонгүй. Тэдний гэр орныг мөрдөн харгалзаж, утсыг нь чагнаж байна. Эхнэрийнх нь дүү охин Москвад сурч байгаад үлдсэн нь эрх баригчдын “өшөө авалтад” хамрагдсан байв. Энэ бол бас нэг муу тэмдэг нь.

Өнөөгийн сонгуулийн хувьд Бердымухамедов 90-ээс дээш хувийн санал авч чадах уу гэсэн ганц асуудал байна. Мөн энэ сарын 10-нд Белорусийн сонгуулийн мэргэжилтнүүд тэнд ирж байгаа нь бас сонирхолтой. Белорусийн Сонгуулийн хорооны гишүүд Николай Лозовик ба Иван Щурок нар Европын холбооны нутагт орохыг хориглосон тус орны 158 албан тушаалтнуудын жагсаалтын хүмүүс юм. Тэр жагсаалтыг ЕХ Белорусийн сонгуулийн будлиан ба улс төрийн хоригдлуудыг суллахгүй гэсэн Минскийн удирдлагын эсрэг  гаргасан билээ.

 Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж