Хийн нийлүүлэлт ердийн хэмжээнд хүрснийг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Хийн нийлүүлэлт ердийн хэмжээнд хүрснийг мэдээлэв

Европын холбооны Болгар, Словаки, Австри, Унгар, Польш ба Грек Оросын байгалийн хийг ердийн хэмжээнд авч буйгаа мэдэгдэв. Энэ тухай Еврокомиссийн хэвлэлийн төлөөлөгч Марлене Хольцнер хэлснийг Reuters дамжуулжээ.

Хольцнер хэлснээр, Оросын хийн нийлүүлэлт амралтын өдрүүдэд сайжирч одоо асуудал үүсгээгүй байна. Гэлээ ч Румын, Герман, Италиид хийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч ердийн хэмжээндээ хүрээгүйг тэндээс мэдээлж байна. Өмнө нь Еврокомисс холбооны есөн оронд байгалийн хийн нийлүүлэлтийг бууруулсан тухай “Газпромд” гомдол ирсэн байлаа. Австри, Итали, Словак шаардлагатай хэмжээ 30 хувиар буурсаныг мэдээлсэн байлаа. Сүүлийн долоо хоногуудад Европт хэт хүйтэрч нийт жараад хүн амиа алдаад байна.

“Газпром” зөвхөн хоёрдугаар сарын 4-нд европын хэрэглэгчид шатахуун нийлүүлэлтээ бууруулсныг  хүлээн зөвшөөрсөн байна. Нийлүүлэлтийг Итали, Польш хоёрт л буулгасан гэж оросууд хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж