МСБХ Японы холбоотой хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

МСБХ Японы холбоотой хамтарч ажиллана

Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ жил 50 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын ивээл дор “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд Японы Спорт, шинжлэх ухааны их сургуулийн баг, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскын Шинжлэх ухаан, техникийн академийн баг, Монголын шигшээ баг, мөн 2011 оны дээд лигийн аварга “Харцага” багууд оролцох юм.

МСБХолбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, Үндэсний шигшээ багийн довтлогч С.Батбямба нар Японы сагсан бөмбөгийн холбооны гадаад харилцааны захирал Ютаки Мицүтани, багийн ерөнхий дасгалжуулагч Масахиро Фужитатай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Уулзалтаар хэлэлцэн гол асуудлууд шүүгч, дасгалжуулагч, тоглогчдод сургалт семинарыг зохион явуулах, Японы сагсан бөмбөгийн холбоо, Монголын баг тамирчдыг ЗААШТ, ААШТ-үүдэд амжилттай оролцуулах тал дээр дэмжин ажиллахаар болж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүнчлэн МСБХолбооны урилгаар Япон Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны лицензтэй шүүгч Шигиюки Арисава /No.20306/, ОХУ-ын шүүгчид хүрэлцэн ирж Улаанбаатар цом олон улсын тэмцээнийг МСБХолбооны шүүгчидтэй хамтран шүүхээр боллоо.

МСБХ зөвхөн энэхүү тэмцээнээр ч зогсохгүй олон улсын тэмцээн шүүх эрхтэй шүүгчийг урьж, лигийн тэмцээний плэйоффын тоглолтуудыг шүүлгэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж, олон орны сагсан бөмбөгийн холбоодтой холбоо тогтоогоод байгаа юм.

“Улаанбаатарын цом-2012” тэмцээн өнөөдрөөс Спортын төв ордонд эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж