Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт зарлагдаад байна. Уг хуралдаанаар нийт 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Хурдан морины бүсийн уралдааны 2012 оны хуваарийг тогтоох тухай, Улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, хяналт шалгалтын баримт бичгийн загвар батлах тухай асуудлыг авч хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын санаачлан боловсруулсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Загджав, Ш.Сайхансамбуу, Л.Гантөмөр нарын  санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Р.Буд, Л.Гантөмөр нарын  санаачлан боловсруулсан Гаалийн болон Нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслүүдэд саналаа өгнө. Түүнчлэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Протокол соёрхон батлах тухай, ”Эрүүл хүүхэд” аян зохион байгуулах тухай, Нууц асуудал зэрэг багтаж байна. Танилцуулах асуудлын жагсаалтад Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2011 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай, Авто замын салбарт хэрэгжүүлж байгаа зам, гүүрийн барилгын ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Барилгын материалын үйлдвэрийн одоогийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ багтжээ.
    

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж