Сүхбаатар Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин М.Чулуунбат, Эрдэнэцагаан сумын дөрөвдүгээр багийн малчин Л.Дамдин, Мөнххаан сумын гуравдугаар багийн малчин Ц.Болдбаатар, тавдугаар багийн малчин Ч.Гантөмөр, Түвшинширээ сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Бат-Эрдэнэ, Уулбаян сумын гуравдугаар багийн малчин Д.Баярсайхан, Халзан сумын нэгдүгээр багийн малчин Ж.Отгонбаатар, хоёрдугаар багийн малчин Р.Ооёо, Асгат сумын Их-Уул багийн малчин малчин Б.Өсөхбаяр, Дөхөм багийн малчин Ж.Нэргүйбаатар, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Ш.Өвгөнхүү, нэгдүгээр багийн малчин Я.Өлзийхутаг нарын 12 малчинг аймгийн “Сайн малчин”-аар шалгаруулжээ.
Эдгээр малчид нь сүүлийн гурван жилд мал сүргээ тогтвортой өсгөж, ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, өөрсдийн хүчээр хадлан, гар тэжээлээ бэлтгэдэг ажээ. Мөн
Баруун-Урт сумын гуравдугаар багийн малчин Ю.Баттулгыг аймгийн тэргүүний фермерээр шалгаруулсан байна.
Аймгийн сайн малчны тэмдэг, таван хошуу малын мөнгөн дүрстэй алтадсан цар өргөмжлөлийг сар шинийн өмнөхөн аймгийн удирдлага гардуулах юм байна.
Э.Саруул