Үндэсний статистикийн хорооноос гаргасан Хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогын дүнгээс харвал 2010 оны байдлаар ажиллах хүчний оролцооны төвшин 2000 оныхоос 5.5 пунктээр, 2005 оныхоос 7.1 пунктээр буурсан байна. Ажиллах хүчний оролцоо орон нутгийн дүнгээс харахад буурсан нь шилжих хөдөлгөөн их хийгдсэнтэй холбоотой байж болох ажээ. Гэхдээ ажиллах хүчний оролцооны түвшин 2010 онд Өмнөговь аймагт хамгийн өндөр 74.7 хувьтай байгаа нь тус аймагт хөдөлмөр эрхлэлтийн түвшин өндөр байгааг илтгэж байна. 2010 онд ажиллах хүчний оролцоо буурсан болох нь илт байна. Харин ирэх 2015 онд энэ тоо 70 хувь болох тооцоог мэргэжилийн байгууллагууд хийгээд байгаа ажээ.