“Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эбагийн гэргий Ж.Бямбажав БНСУ-д амаржаад дахин хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний нөхөр болон төрийн шагналт, дуучин Д.Болдтой хамтад Сингапур явахаар онгоцны билет захиалах мөчид дэргэдүүр нь өнгөрсөн бүсгүйчүүд “Дөрвөн хүүхэд төрүүлчихээд ийм сайхан биетэй байх гэж” хэмээн шивнэлдэж байсан гэнэ. Ж.Бямбажавыг ахмад циркчин Д.Жанчивдоржийн охин гэдгийг хүмүүс мэднэ. Аавынхаа мэргэжлийг өвөлж, нэг хэсэг циркийн урлаг хөөсөн ч айлын бэр болсноосоо хойш зөвхөн гэр бүлдээ анхаарлаа хандуулах болсон юм.
Түүний дүү Ж.Бямбасүрэн нь дуучин Д.Болдын эхнэр гэдгийг хүн бүр андахгүй. Ж.Бямбасүрэн тун удахгүй амаржих гэж байгаа ба хосуудыг мөн ихэр хүүхэдтэй болохыг ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин