Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана.
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нараас болон Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Бусад.
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Газрын кадастрын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
- Бусад.